ТОДРУУЛГА: Тужийн нарсанд гарсан ойн түймрийн голомтод унанги, хөвд, салхины хүч их байгаа нь хүндрэл учруулж байна

ТОДРУУЛГА: Тужийн нарсанд гарсан ойн түймрийн голомтод унанги, хөвд, салхины хүч их байгаа нь хүндрэл учруулж байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Ерөө, Түшиг, Цагааннуур, Хүдэр сумдад ойн түймэртэй байгаатай холбогдуулан өчигдөр буюу зургаадугаар сарын 24-нд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, Сэлэнгэ аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Энэ талаар холбогдох албанаас тодруулахад "Одоогоор Түшиг суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Онцолход, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Голомтод унанга, хөвд ихтэй, салхины хүч их байна.

Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэв. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.