Өмнөговийн Гурвантэс суманд үер бууж, дөрвөн гэр усанд автжээ

Өмнөговийн Гурвантэс суманд үер бууж, дөрвөн гэр усанд автжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад зургаадугаар сарын 25-ны өдөр усархаг бороо орчсны улмаас айлын гэр, хашаа, автомашин усанд автаж зарим гэрүүд урсаж, нурсан тухай дуудлагыг 16:40 цагт хүлээн авсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Тост”, “Мөргөцөг” хорооллуудад нийт 4 гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байсныг татаж, мөн 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорийн давхарт орсон усыг  мотопомпоор соруулан гаргасан байна.