Хэнтий аймгийн Батширээт, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Хүдэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан 8 түймрийг унтраахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ өнөөдөр /2025.06.27/ мэдээлсэн.
Тэгвэл үүнээс хойш:
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Жаргалантын даваа" гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраалаа.Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.
-Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.27/ 17:00 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 200 га талбай өртөж шатсан байна.
-Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 25-нд гарсан ойн түймрийг 06.27-ны өдрийн 17:50 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 15 га талбай өртөж шатсан байна.