ВИДЕО: "Авто засварын газарт бусдын биед халдан, зодсон" Г.Чинзориг байж болзошгүй иргэнийг цагдан хорьсон гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

ВИДЕО: "Авто засварын газарт бусдын биед халдан, зодсон" Г.Чинзориг байж болзошгүй иргэнийг цагдан хорьсон гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Цахим орчинд иргэн Г.Чинзориг байж болзошгүй этгээд автомашины дээр гарч зогсоод бие засаж буй бичлэг, мөн автозасварын газарт нэгэн эмэгтэйд гар хүрч, мөн нэгэн эрэгтэйг хэвтэрт ортол нь зодож буй бичлэг нийтлэгдээд байгаа билээ. Иргэн Г.Чинзоригийн үйлдсэн байж болзошгүй балмад үйлдлийг мэргэжлийн боксын нэр бүхий тамирчид буруутгаж, "Г.Чинзоригийг мэргэжлийн тамирчин биш" гэдгийг олон нийтийн сүлжээнд тодотгож байгаа юм. 

ВИДЕО: Бага насны хүүхэд үзэхийг хориглоно. 

Тэгвэл иргэн Г.Чинзоригийн үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-ын Дэд дарга, Цагдаагийн хурандаа Н.Мөнхзул өөрийн твиттер хуудастаа, "Цахим орчинд нэр бүхий иргэн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл дээр гарч байгаад бие засаж байгаа, автозасварын газарт бусдын биед халдан зодож байгаа үйлдэл бүхий бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдлээ.

Учир нь цахим орчинд нийтлэгдээд буй автомашин дээр гарч зогсоод бие засах, мөн автозасварын газарт бусдыг зодож буй этгээд нь Г.Чинзориг мөн гэсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.