Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 29-ний өдрийг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ.
Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг өрсөлдөж байгаа юм. ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өчигдөр АНУ-ын шигшээ багийг хожиж, тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан бол манай эмэгтэй баг өнөөдөр 17:25 цагт Польш улсын шигшээ багтай тоглож 18-17-гийн харьцаагаар хожиж, финалд шалгарлаа. Аваргын төлөөх тоглолт орой 20:00 цагт болох юм.