ОХУ-ын иргэн Г.О ангийн зориулалттай 94 ширхэг сумыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг энэ сарын 27- нд гарчээ.
Тодруулбал, Хилийн Цагааннуур боомтоор 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын иргэн Г.О нь Mitsubishi Pajero маркийн суудлын автомашинд ангийн зориулалтай 94 ширхэг сумыг нуун улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарчээ.
Тус үйлдлийг Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилчин шалгагч, дэд ахлагч А.Түмэнгэрэл, гаалийн улсын байцаагч Ц.Баяраагийн хамт илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.