Улаанбаатарт 31 градус дулаан байна

Улаанбаатарт 31 градус дулаан байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +29…+31 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.