Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орж, 24 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орж, 24 градус дулаан байна

Өнөөдөр Хангай,Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +25…+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.