Э.Эрдэнэжамъяан: Манай эвслийн гол зорилго бол дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх

Э.Эрдэнэжамъяан: Манай эвслийн гол зорилго бол дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх

МАХН, МУНН, ИЗНН хамтран "Та бидний эвсэл" нэрээр УИХ-ын сонгуульд оролцохоор болсон. Тус эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъяан "Манай эвслийн гол зорилго бол монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх. Гурван жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Айл өрх бүрийг орон сууцжуулах асуудлыг бид өнгөрсөн жилээс эхлээд ярьсан. Бусад намууд биднийг дуурайж ийм зүйл амлаж байгаа юм байна. Энэ нь бидний бодож сэтгэсэн зүйл буруу байгаагүй гэдгийг харуулж байна. Гэхдээ бидэн шиг сайн судалсан гэж бодохгүй байна" гэлээ.  




“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө