Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв соёл, үнэт зүйл, итгэл үнэмшил, бахархлын дээд илэрхийлэл билээ. Энэ утгаараа наадмын соёл, урлагийн бүх арга хэмжээ уран сайхны гүн агуулга, найруулга, дэглэлттэйгээр, монгол ухаан, монгол үнэт зүйлийг шингээн бэлтгэгдэж байна.
Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, соёл урлагийн арга хэмжээнд монголын соёл урлагийн 40 гаруй байгууллагын 2500 гаруй сор болсон уран бүтээлч оролцож байна.
Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтоор наадамчин олонд хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.