УИХ-ын хаврын чуулганыг энэ пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг энэ пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Пүрэв гариг/2025.07.09/-т хаана. УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээсэн бөгөөд гурван сар гаруйн хугацаанд хуралдаад энэ пүрэв гарагт завсарлуулах юм.

Энэ жилийн хаврын чуулганаар олон чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталсан бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээг байгуулж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд олонхийн дэмжлэг аваагүйгээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа байгуулж, Монгол Улсын 2025 оны төсвийг тодотголыг хэлэлцэж байна.