Энэ жилийн “Мисс Монголиа” тэмцээнийн тэргүүн миссээр Ц.Баярчимэг тодорлоо

Энэ жилийн “Мисс Монголиа” тэмцээнийн тэргүүн миссээр Ц.Баярчимэг тодорлоо

“Мисс Монголиа 2025” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Мисс Монголиа” тэмцээнийн “Miss Photo” төрөлд Б.Будсүрэн, “Miss Bikini" төрөлд Б.Саруул, “Miss Freindship” төрөлд Ө.Дөлгөөн, “Miss Intelligente” төрөлд Д.Болормаа, “Miss Goodwill” төрөлд Б.Индра нар шалгарчээ. Мөн “Mrs Mongolia 2025” төрлийг энэ жил шинээр нэмсэн бөгөөд уг төрөлд Б.Будсүрэн шалгарч, "Miss Asian Pacific International" тэмцээнд явах эрх авсан бол “Model Awards” төрөл Ж.Лхагвасүрэн шалгарч "Miss Global" тэмцээнд явах эрхийн эзэн боллоо. 

Улмаар “Мисс Монголиа” тэмцээнийн тусгай байрт Ш.Хүслэн шалгарч, “Asian Awards” тэмцээнд явах эрх, 3-р байрт шалгарсан М.Номин-Эрдэнэ “Miss Asian Awards” тэмцээнд явах эрх, 2-р байрт шалгарсан Г. Эгшиглэн “Miss Heritage International” тэмцээнд явах эрх, дэд мисс Н. Мишээл “Miss Heritage International” тэмцээнд явах эрхийн эзнээр тус тус тодорлоо. Харин Тэргүүн Мисс “Miss Mongolia 2025”-ийн эзнээр Ц.Баярчимэг тодорч, “Miss International” тэмцээнд явах эрхийн эзнээ тодорлоо.