Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргээр ял шийтгэгдэж байсан хоригдол өнөөдөр оргожээ

Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргээр ял шийтгэгдэж байсан хоригдол өнөөдөр оргожээ

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  2025 оны 07 дугаар сарын 06-ны өглөө хоригдол оргон зайлжээ.

М.Тамир нь урьд нь 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндсэн гэх гэмт хэрэгт цагдан хоригдож байсан.

М.Тамир нь 28 настай, 170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, Дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй. Дээрх этгээдтэй холбоотой мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэнэ үү.