Улаанбаатарт аадар бороо орж, 28 градус дулаан байна

Улаанбаатарт аадар бороо орж, 28 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар +28…+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.