УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуваарьт ёсоор өнөөдөр /2025.07.07/ хуралдаж, санал дүгнэлтээ нэгтгэнэ. 

Мөн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно.