Улаанбаатарт өнөөдөр 14:00 цагийн орчимд түр зуурын аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Улаанбаатарт өнөөдөр 14:00 цагийн орчимд түр зуурын аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Улаанбаатар хотод өнөөдөр /2025.07.07/ 13:30 цагт борооны үүл өмнөөс шилжин ирж, түр зуурын аадар бороо орно. Борооны өмнөх нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Аадар бороо Эмээлт болон хотын баруун хэсгээр эрчимтэй орно. Харин хотын төвөөр арай сул байх бөгөөд 30-40 минут үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Мөн энэ сарын 7-13-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.