Үндэсний наадмын өнөөдрийн /2025.07.10/ хөтөлбөр болон энэ үеэр нийслэлд болох урлаг, соёлын арга хэмжээ, үзвэрийн талаарх мэдээллийг хүргэж байна.
- 07:00 - 11:00 цагт: Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
- 07:00-21:00 цагт: "Монгол наадам” “Монгол бөх” тусгай үзэсгэлэн /Монголын үндэсний музей/
- 08:00 - 20:00 цагт: Үндэсний шагайн харвааны тэмцээний насанд хүрэгчдийн хоёр, гурав дахь тойргийн тоглолт /Шагайн харвааны төв асар/
- 08:30 - 14:30 цагт: Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбай/
- 09:00-18:00 цагт: “Чингис хааны өв” үзэсгэлэн /Чингис хааны музей/
- 09:00-18:00 цагт: “Монголын аж байдал” үзэсгэлэн /Монголын Уран зургийн галерей/
- 09:00-18:00 цагт: “Монголын үндэстний байгалийн бахархалт өв” түр үзэсгэлэн /Байгалийн түүхийн музей/
- 09:00-18:00 цагт: Б.Шарав “Үрс гарч байгаа нь” тусгай үзэсгэлэн /Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей/
- 09:00-21:00 цагт: Үндэсний Их Баяр наадамд зориулсан “Цэнгэлийн манлай” сэдэвчилсэн үзэсгэлэн /Богд хааны ордон музей/
- 19:00-00:00 цагт: “Үдшийн музей-2023” /Чойжин ламын сүм музей/
- 09:00-18:00 цагт: “Хосгүй үнэт бүтээлүүд” түр үзэсгэлэн /Чойжин ламын сүм музей/
- 10:00 цагт: Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
- 11:00 - 12:00 цагт: “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт /Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим/
- 11:00, 11:40, 15:00 цагуудад: “Чэрү Андури” морьтон циркийн жүжигчилсэн тоглолт /"Сэртэн морьтон" цогцолбор/
- 12:00 - 15:00 цагт: Шүдлэн насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
- 14:00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
- 14:30 - 20:30 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбай/
- 15:00 - 17:00 цагт: Төрийн хүндэтгэлийн концерт /Соёлын төв өргөө/
- 18:00 цагт: “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт /"Ган зам" палас/
- 18:00-19:00 цагт: "The Mongol Khan” тоглолт /Улсын эрдмийн драмын театр/
- 19:00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
- 20:00 цагт: “Ардын дуу мину” тоглолт /Үндэсний урлагийн их театр/
- 21:00 - 23:00 цагт: Төрийн хүндэтгэлийн концерт /Жанжин Д.Сүхбаатарын талбай/