Улаанбаатарт бороо орохгүй, 27 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 27 градус дулаан байна

Баяр наадмын өдрүүдэд буюу 11, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 12 нд ихэнх нутгаар халах боловч, 13-нд нутгийн төв хэсгээр ялангуяа Булган, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Алтайн өвөр говиор +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25…+27 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.