АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын нэвтрүүлэг энэ сарын 7-нд үзэгчдийн хүртээл болно

АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын нэвтрүүлэг энэ сарын 7-нд үзэгчдийн хүртээл болно

Ардчилсан хувьсгал өрнөж, Монгол Улс “Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм”-д шилжээд даруй 30 жилийг ардаа үджээ. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой хамт тохиож байна.

Үйл явдлыг тодруулбал, 1990 оны дөрөвдүгээр сард Монголын Ардчилсан нам /МоАН/-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны тавдугаар сард дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлж байжээ. 

Ийнхүү МоАН байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болж байжээ.

Иймд Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын арга хэмжээг энэ сарын 7-ны өдөр тус намаас зохион байгуулахаар болжээ. Ойн арга хэмжээний үеэр АН-ын гишүүдийн цахим баярын хурал болж, Ардчилсан Монгол улсын сүүлийн 30 жилийн хугацааны  түүхийг харуулсан телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болох ажээ. 

АН-ЫН 30 ЖИЛИЙН ОЙ