Б.Мөнхцэлмэг: Хууль зүйн яамны 13 албан тушаалтны хөрөнгө огцом өссөн

Б.Мөнхцэлмэг: Хууль зүйн яамны 13 албан тушаалтны хөрөнгө огцом өссөн

Өнөөдөр /2020.04.07/“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй хэргүүдийн 96 хуудас материалыг Улсын Ерөнхий Прокурорт хүлээлгэн өглөө.

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг "Дөнгөж сая бид авлигатай тэмцэх газарт баримтаа шалгуулахаар өглөө. Хууль зүй дотоод хэргийн яамны дарга нар, удирдах албан тушаалтнууд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын хууль, худалдан авах ажиллагааны хуулийг зөрчсөн 96 хуудас баримт бидэнд байна.

Тус яам дотоод засвартай холбоотой худалдан авалт хийхдээ тендер зарладаг. Гэтэл 300, 400 гаруй сая төгрөгний худалдан авалтыг тендергүй хийсэн.  Үүнтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасанчлан зургаан сарын орлоготой тэнцэхүйц хөрөнгө нь огцом өссөн, үүнийгээ тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Хууль зүйн яамны 13 нийтийн албан тушаалтны хөрөнгө огцом өссөн байгаа юм. Ажиглахад маш олон орон сууц барьдаг. Төсөвт суугаагүй мөнгөөр барилга барьдаг, очоод мэдээлэл авъя гэхээр хөөгөөд явуулдаг.

Хууль зүйн яаман дээр очоод үзээрэй. Мэдээлэл өгч чадахгүй болохоор нээлттэй байхаас татгалздаг. Даргын туслах болчихоороо хоёр өрөө байр авахад амархан. Ардын хүүхэд болохоор гадаад явж,  зүтгэж олдог. Иймээс бид энэ шударга бус байдлын эсрэг тэмцэх болно" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө