УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хассуурийн Ганхуяг гэдэг хүн мэдээлэл хийж намайг 100 сая төгрөг Ардчилсан намд өгсөн гэж гүтгэсэн байна. Би Ардчилсан намд 100 сая төгрөг өгөөгүй. Надад тийм мөнгө байхгүй. Хэрвээ бизнестэй хүн бол 100 сая болон тэрбум төгрөг өгсөн ч яадаг юм. Энэ бол тухайн намын гишүүдийн итгэл үнэмшил, дотоод асуудал.
Миний хувьд улс төрийн сонголт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Учир нь МАХН-ын дарга нэртэй хүмүүс намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр би улс төрийн сонголтоо хийнэ. Улс төрийн үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг нь харж байгаад сонголтоо хийнэ" гэлээ.