Чуулганы хуралдаанаар коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээг хэлэлцэж байна

Чуулганы хуралдаанаар коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төсөл, Монгол, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай,“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас “Монгол Улсад коронавирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариуг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.




Өнөөдөр туулай өдөр

36 минутын өмнө