Д.Лүндээжанцан: Төрийн ордонд хөл хорио тогтоовол байршлыг өөрчлөн хуралдана

Д.Лүндээжанцан: Төрийн ордонд хөл хорио тогтоовол байршлыг өөрчлөн хуралдана

УИХ-ын гишүүн Д.Лүнджээнцан Дэгийн хуульд оруулсан өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хөл хорионы үед УИХ-ын чуулганыг хуралдуулах Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Үүсээд байгаа нөхцөл, байдалтай холбогдуулаад УИХ-ын хуралдааныг цахимаар явуулах дэгийг баталж байгаа юм. Олон улс оронд цар тахал гарсантай холбоотойгоор цахимаар хуралдаж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой олон асуудал байдаг. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар эдгээр хуулиа хэлэлцэх боломжтой болсон. 76 гишүүнтэй парламентын хэдэн гишүүн тусгаарлагдахад л парламент хуралдах боломжгүй болно. Тиймээс улс орон эзэнгүй болох аюул байгаа учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ ямар ч үед ажиллаж байхад энэ хууль чиглэгдсэн. 

Олон улсын хориот өвчин гарсан тохиолдолд УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангалаа. Хуралдааныг зохион байгуулахдаа Төрийн ордон дахь том тахимууддаа хурлуудад оролцоно. Их хурлын танхимд даргын дэргэдэх зөвлөл буюу байнгын хорооны дарга, нам, зөвлөлийн дарга нар сууна. Бусад гишүүд тахимуудад хуваагдаж сууна.

Онцгой нөхцөл гэдгийг Засгийн газар тогтооно гэдэг заалтыг хуульд оруулж өгсөн. Мөн нэгэнт дэгийг тогтоож байгаа учраас цагтаа ирцэд орно. Хэрвээ цагтаа ирцэд ороогүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг хасна. Мөн гишүүдийн үг хэлэх хугацааг богиносгосон. Асуулт асуух хугацааг хоёр, үг, санал хэлэх хугацааг гурван минут болсон.

Мөн нам, эвсэл саналаа нэгтгэн илэрхийлж болно. Хэрвээ УИХ Төрийн ордонд хөл хорио тогтоож, хуралдаж чадахгүй бол байршлыг өөрчлөн хуралдаж болно гэсэн заалт орсон. Ирэх долоо хоногоос энэ дэгээрээ явна. Техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан. Саналыг цахим болон гар өргөж хураана. Нууц санал хураалтыг бичгээр авна. Онцгой нөхцөлийн үед хаалттай хуралдааныг тусгайлсан хуулиар зохицуулна гэж зааж өгсөн” гэлээ.