Цагдаа нараас зугтсан жолооч хар тамхи тээвэрлэж явжээ

Цагдаа нараас зугтсан жолооч хар тамхи тээвэрлэж явжээ

Цагдаагийн алба хаагчдын шаардлага биелүүлээгүй зугтсан жолоочийг саатуулан шалгахад хар тамхины төрлийн бодис тээвэрлэж явсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран хороолол”-ын замд “Toyota Mapk-X” тээврийн хэрэгсэлтэй машин шалгуулахгүй зугтсан тухай мэдээлэл ирсэн байна.

Тус дуулдлага мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид яаралтай саатуулан шалгахад жолооч 33 настай эрэгтэй "О" цагаан шаргал өнгийн нунтаг бодис тээвэрлэж явахдаа зугтсан болох нь тогтоогдсон аж.

Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар мансууруулах төрлийн байж болзошгүй “дөрвөн см урттай гаанс мэт төмөр зүйл, хар өнгийн хайрцагтай бор өнгийн нунтаг зүйл, шар өнгийн төмөр хайрцагтай шаргал өнгийн нунтаг зүйлүүд”-ийг хураан авч шалгаж байгаа буй юм.