Сэлэнгэ аймагт С.Баярцогт, Төв аймагт Д.Доржпүрэв нар бие дааж УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү

Сэлэнгэ аймагт С.Баярцогт, Төв аймагт Д.Доржпүрэв нар бие дааж УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 24 ны өдөр гэж тогтоод байна. Гэсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс коронавирусийн эрсдэлтэй энэ цаг үед улсын төсвийг хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах урилга гаргаад байгаа юм. 

Түүний энэхүү уриалгыг Ардчилсан нам /АН/ дэмжихгүй гэж албан ёсоор мэдэгдсэн бол, МАН албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Гэхдээ тус намын УИХ дахь бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжихгүй гэсэн байр сууринд нэгдсэн гэх мэдээлэл ч байгаа юм. УИХ-ын энэ удаагийн сонгуульд, улс төрийн гол хүчин болох АН, МАН-аас дэвшигчдийн нэрс хараахан тодроогүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таамаг төдий мэдээлэл нийтлэгдсээр байна. 

Харин АН-ын гишүүнчлэлээс хасагдсан УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт Сэлэнгэ аймагт бие даан өрсөлдөх бол, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв Төв аймагт бие даан өрсөлдөнө гэсэн албан бус мэдээлэл байна. 

Сонирхуулахад, 2018 оны гуравдугаар сард АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийн дагуу С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарсан байдаг. Харин Д.Доржпүрэвийн хувьд тэрээр Эрчим хүчний дэд сайдын албан тушаалыг хашиж байсан нэгэн бөгөөд, Төв аймгийн АН-ын даргын албан тушаалыг мөн хашиж байжээ. Тэрээр саяхан коронавирустэй тэмцэхэд зориулж хувиасаа 20 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд хандивласан билээ. 

Д.Доржпүрэв