Байшингийн дээвэр дээр газ үнэртэж байгаад амиа алджээ

Байшингийн дээвэр дээр газ үнэртэж байгаад амиа алджээ

Сүүлийн үед ахуйн хэрэглээний хийн газ үнэртэж мансуурах, улмаар эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороон дахь өөрийн амьдардаг байрны дээвэр дээр газ үнэртэж байгаад нас барсан тохиолдол гарчээ. Тодруулбал, “Байрны дээвэр дээр нас барсан хүн байна" гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад 23 настай эрэгтэй "А" нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгад газар дээрээ нас барсан байна.

Мөрдөгчид хэргийн газрын үзлэгээр дөрвөн ширхэг газыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө