О.Баасанхүү: 500 саяар маркны цуглуулга авсан УИХ-ын гишүүний нэр удахгүй ил болно

О.Баасанхүү: 500 саяар маркны цуглуулга авсан УИХ-ын гишүүний нэр удахгүй ил болно

Хоёр жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүн 500 сая төгрөгөөр маркны цуглуулга авсан тухай мэдээлэл олны чихийг дэлссэн. Энэ мэдээлэл тухайн үедээ хэдэн өдөр яригдаж байгаад намжсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр 500 саяар марк авсан гишүүний асуудлыг дахин сэргээжээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би 500 саяар цуглуулгын марк авсан УИХ-ын гишүүн байдаг гэдэгт нь огт итгээгүй юм. Гэтэл үнэн болоод явчихлаа. АТГ, прокурор, шүүх нь ШИНЭ МАНАН-д яг одоо барьцаалагдсан энэ үед та бүхэнд нэрийг нь одоо хэлэхгүй. Гэхдээ нууц юм нэг өдөр ил болдог. Удахгүй ил болох биз" гэжээ. 

Марк авсан гишүүний тухай таамаг төдий мэдээлэл хөвөрч буй ч 500 саяар энэ төрлийн худалдаа хийсэн нь Монголд авлигал их байгааг харуулж байна гэх шүүмжлэл их байна.