Б.Пүрэвдорж: НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох төсөл амьдрал дээр хэзээ ч хэрэгжихгүй

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох төсөл амьдрал дээр хэзээ ч хэрэгжихгүй

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр/2020.04.13/ хуралдан дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр " Монгол Ардын намын зарим гишүүд НӨАТ-ын татварыг 10 хувь болгох, буцаан олголтыг 7 хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төсөл амьдрал дээр хэзээ ч хэрэгжихгүй. Орхон суманд Л.Оюун-Эрдэнэ гишүүний НӨАТ-ын баримт өгдөг ганц л дэлгүүр байна. И.Бямбацогт гишүүний сонгогдсон Мөст суманд НӨАТ олгодог хоёрхон дэлгүүр байна.

Нийт 60 гаруй дэлгүүрээс хоёр нь л НӨАТ-ын баримт өгч байна. Тэгэхээр хөдөөний иргэд НӨАТ-ын буцаан олголт авдаггүй. Сугалаанд оролцож чаддаггүй. Тэгэхээр сумын иргэд буцаан олголтын 10 хувиа төлсөн ч, буцаан олголт авч чадахгүй хэвээрээ үлдэнэ. Тийм учраас НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийн яаралтай хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.