Санал асуулгад оролцогчдын 52 хувь нь "сонгуульд саналаа өгөхгүй" гэжээ

Санал асуулгад оролцогчдын 52 хувь нь "сонгуульд саналаа өгөхгүй" гэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цугларалт, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй эсэх асуудлаар өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд санал асуулга явууллаа.

Санал асуулгыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагт эхлүүлж, 4 дүгээр сарын 13-ны 12:00 цагт хаав.

“Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?” гэсэн асуултад санал асуулгад оролцсон 31,935 хүний 52 хувь нь өгөхгүй гэж хариулсан байна.