МАН-ЫН БҮЛЭГ: Сонгуулийг хугацаанд нь хийнэ

МАН-ЫН БҮЛЭГ: Сонгуулийг хугацаанд нь хийнэ

МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн УИХ-ын сонгуулийг хойшлуулахаар гаргасан саналыг хэлэлцжээ. Улмаар сонгуулийг хойшлуулахгүй, хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Бүлгээс сонгуулийг хойшлуулахгүй хугацаанд нь хийх шийдвэр гаргасан. Сонгууль явуулах, аюулгүй байдлыг хангах, урьдчилан байдлаар хийх ажлуудыг Засгийн газраас хийгээд явах талаар бүлэг дээр ярилцсан. Зохих арга хэмжээг үе шаттайгаар авахаар болсон” гэв.