Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд нутгийн төв хэсгээс эхлэн нутгийн бүх хэсгээр 18-ны өдрийг хүртэл цаг агаар огцом сэрүүсч,ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Энэ хугацаанд салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж ,цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна. 

Мөн иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.