ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн өргөдлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн өргөдлийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаа өгөхийг шаардсан гэх албан бус мэдээлэл гараад буй. 

Тэгвэл ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө дөнгөж сая албан ёсоор өглөө. Чөлөөлөх асуудлыг 14.00 цагаас хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна. 

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа “зүй бус үг хэллэг” хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл өртөөд байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг гөлөг хэмээн хэлж, энхрийлсэн, егөөдсөн утгаар хэлсэн гэж тайлбарласан билээ. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө