АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Энхийн зөвлөл“-д нэгдсэн Монгол Улсад талархал илэрхийлжээ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Энхийн зөвлөл“-д нэгдсэн Монгол Улсад талархал илэрхийлжээ

Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан "Энх тайвны зөвлөл"-ийг зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.01.22/ гарын үсэг зурсан. 

Энэ асуудалтай холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган өөрийн цахим хуудаснаа "Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэе. Мөн "Энхтайвны зөвлөл"-ийн үүсгэн байгуулагч гишүүн болсонд Монгол Улсад талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор хэрэгжиж буй энэхүү түүхэн санаачилга нь Газад эцэст нь энх тайвныг авчрах болно" гэжээ.




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө