УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх Б.Батзоригийн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх Б.Батзоригийн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Тэгвэл түүний хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо /2020.04.15/ 16.00 цагт хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм байна. 

Түүнийг ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Түүнд холбогдсон хэрэгт хамаарах шүүх хурал энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч хойшлогдсон. Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийн дагуу шүүх ажиллагаа болох хүртэл түүнд хилийн хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.




Өнөөдөр луу өдөр

21 цагийн өмнө