Гадаадад амьдарч буй дэмжлэг шаардлагатай иргэдэд сар бүр $500 тэтгэмж өгөх тогтоолын төсөл өргөн барилаа

Гадаадад амьдарч буй дэмжлэг шаардлагатай иргэдэд сар бүр $500 тэтгэмж өгөх тогтоолын төсөл өргөн барилаа

Өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хил хаасантай холбоотойгоор Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ.

Хуулийн төсөлд гадаадад суугаа, тусламж шаардлагатай 50 мянга орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амжиргааны наад захын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж тусгасан байна. Ийнхүү дэмжлэг үзүүлбэл сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж буй иргэдэд олгоно гэлээ.

Үүнийг улсын төсвийг тодотгож, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан бөгөөд тэдгээр иргээнээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89 иргэн байгаа юм. Мөн эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна.