Д.Баттулгын оронд Л.Түвдэндоржыг томилох нь МАН-д ашигтай ч, АН-д хохиролтой

Д.Баттулгын оронд Л.Түвдэндоржыг томилох нь МАН-д ашигтай ч, АН-д хохиролтой

Ардчилсан нам /АН/-ын дүрэмд 2017 онд өөрчлөлт орж бүх шатны намын дарга болоод Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгохдоо тус намын нийт гишүүдийн дунд сонгууль явуулж олонхын санал авсан нэр дэвшигчийг дээрх сонгуульт албан тушаалд томилдог болсон.

Тодруулбал, Нийслэлийн АН-ын даргыг сонгохдоо Улаанбаатар хотод оршин суудаг тус намын нийт гишүүдийн олонхын саналыг авсан нэр дэвшигч, тус албан тушаалыг хашна гэсэн үг. Харин тус албанд тушаалд 2017 онд НИХТ-ын хурлын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга сонгогдсон байдаг. 

-МАН-ААС ТУС МЭДЭЭЛЛИЙН ХЭВЛЭЛД ГАРГАХ БОЛОВ УУ-

Гэтэл сүүлийн үед намын гишүүдийнхээ олонхын саналыг авч сонгогдсон Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгын оронд Л.Түвдэндорж томилогдоно гэх мэдээлэл гарах болжээ. Тухайлбал, тус мэдээлэлд АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг хавсаргасан байна. Энэхүү шийдвэрт “Д.Баттулга нь 2017 оны орчимд АН-ын дүрмийг зөрсөн тул, түүнийн асуудлыг дотоод сонгууль явуулж шийдвэрлэх” чиглэлийг АН-ын Үндсэн дүрмийн хорооноос, Дотоод сонгуулийн хороондоо даалгасан байна. Гэтэл тус мэдээллийг МАН-аас дэмжиж нийтлэх болжээ. 

-АН-ЫН ДАРГА НЬ МЭДЭЭГҮЙ ТОГТООЛ ХЭВЛЭЛД ГАРЧЭЭ-

Энэ тухай зарим эх сурвалжууд АН-ын Дүрмийн хорооноос гаргасан дээрх тогтоол тус намын дарга С.Эрдэнэд танилцуулагдаагүй хэвлэлд гарсан. Энэ нь тус намын дотоод улс төр, Нийсэлийн АН-ыг хэн нэгэн авах гэсэн оролдлоготой ч холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар хэвлэлд дурдсан байна. Иймд саяхан хуралдсан тус намын ҮБХ-ны хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын үндсэн дүрмийн хороо дээрх шийдвэрээ надад танилцуулаагүй” гэж байр сууриа илэрхийлжээ.

Мөн сонгуулийн өмнө Нийслэлийн АН-ын даргаа солих нь буруу гэж байр сууриа илэрхийлсэн байна.

-УЛС ТӨРИЙН ЗУД ҮЗЭЭГҮЙ УЛС ТӨРЧ ГЭЖ ХЭН БЭ-

Улс төрийн намуудад “Улс төрийн зуд үзээгүй улс төрч” гэх нэршил бий. Тодруулбал, нам нь сонгуульд ялсан ч, ялагдсан ч төрийн аль нэг албан тушаалд томилогддог. Хүнд цагт намынхаа ачааны хүндийг үүрэлцээгүй гишүүдээ нэрлэдэг байна. 

Учир нь 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд АН ялагдсан энэ цагт намынхаа ачааны хүндийг үүрэлцэлгүй 3 гаруй жил нам гүм байсан Л.Түвдэндорж дотоод, гадаад улс төрийн тохироогоор Нийслэлийн АН-ын даргын албан тушаалд зүтгэх болсонд тус намын ихэнх гишүүд, эсэргүүцэж байгаа ажээ.

Мөн тэд Л.Түвдэндорж Нийслэлийн АН-ын удирдвал 2020 оны сонгуульд ялагдана. Иймд МАН-д ашигтай, харин АН-д хохиролтой гэж байр сууриа илэрхийлэх болжээ.