С.Эрдэнэ: Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн татвар авах болсон нь хууль зөрчсөн хэрэг биш

С.Эрдэнэ: Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн татвар авах болсон нь хууль зөрчсөн хэрэг биш

Өнгөрсөн долоо хоногт АН-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлж 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн нэрсийг ил болгож байгаа талаар Х.Ганхуяг гэх хүн мэдээлсэн. Эдгээр нэр нь зөрүүтэй байгаа талаар нэр дурдагдсан хүмүүсээс тайлбар хийж эхэлсэн бөгөөд АН-ыг татвар төлсөн гишүүдийнхээ нэрийг ил болгохыг шаардаж эхэлсэн билээ. 

Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татвар авах болсон нь хууль зөрчөөгүй бөгөөд ийнхүү санхүүжилтээ ил тод зарласнаар гүтгэлгийн бай болж байгааг хэллээ.

Тэрээр “АН-г харлуулах, гутаах, гүтгэх хандлага байна. Бид байр суурин дээрээ хатуу зогсоно. Намуудын санхүүжилт, гүйцэтгэл, зарцуулалтыг тайлагнах шаардлагыг олон жил тавьж байна. Анх удаа АН санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарласан. Энэ бол хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёрдугаарт бусад улс төрийн намууд санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарлах цаг болсон. Ялангуяа эрх баригч нам санхүүжилтийн эх үүсвэрээ зайлшгүй зарлах ёстой.

100 сая төгрөгийн дэнчин өгсөн хүмүүсийн нэрийг зарла гэж байгаа тухайд аль ч байгууллагад дотоод нууц, дүрэм журам гэж бий. Гаднаас нууц гэж харагдаж байгаа ч дотооддоо санхүүгийн эх үүсвэр ил тод байгаа. Би 2017 онд намын даргын ажил авснаас хойш гурван жил дараалан жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэж байгаа. АН анх удаа Сангийн яаманд тайлангаа хүргүүлж байсан. Хоёр жил хүргүүлж байна. Тайлангаа хүргүүлсэн нэг ч нам байхгүй. Манайд нууж хаасан зүйл байхгүй. Нийгэмд зарлах, зарлахгүй зүйл гэж бий” гэсэн юм.

Мөн тэрбээр 100 сая төгрөгөөс гадна 400 сая төгрөг нэхсэн талаарх мэдээллийг худал гэдгийг хэлсэн юм.

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө