УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хорооны хурлаар дэмжлээ

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хорооны хурлаар дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал гаргасан Б.Батзориг гишүүний асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад хуралд оролцсон 11 гишүүнээс 10 нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-д хүргүүлэхээр боллоо.

Энэ асуудлаар гишүүдийн саналыг сонсоход УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улсын Үндсэн хуульд улсын их хурал 76 гишүүнтэй байна гэж заасан байдаг. Би Б.Батзоригийг чөлөөлөгдөх ёсгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хүн танай намын даалгаврыг биелүүлсэн. Бүдүүлгээр хэлбэл "бохироо бариулсан". ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ авсан, удирдсан хүмүүсээ шийдээгүй. Тиймээс сонгууль болохоор нэг мөр шийдэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.