УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл "Малчдад тэжээл тариалах зориулалтаар 5 га газар олгох" хуулийг боловсруулахад хамтран ажиллахаар болжээ

УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл "Малчдад тэжээл тариалах зориулалтаар 5 га газар олгох" хуулийг боловсруулахад хамтран ажиллахаар болжээ

Засгийн газрын өнгөрсөн сарын 25-ны өдрийн /2026.02.25/ хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөлд Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан байдаг. 

Уг хуулийг УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл шүүмжилж, "бэлчээрээр оролдож болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр тус хуулийг боловсруулахад хамтран ажиллахаар болжээ. П.Алтангэрэлийн тухайд одоо тэтгэвэртээ гарч, аж ахуй эрхлэн амьдарч байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө