Э.Бат-Үүл: З.Энхболд  хаана нэр дэвшинэ, би тэнд очиж бие дааж өрсөлдөнө

Э.Бат-Үүл: З.Энхболд хаана нэр дэвшинэ, би тэнд очиж бие дааж өрсөлдөнө

Улс төрийн намууд УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүргүүлж байна. Тэгвэл энэ жилийн УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөх хүмүүс Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгчээ. Тухайлбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар энэ жилийн сонгуульд бие дааж өрсөлдөнө гэж Үндэсний аудитын газарт материалаа өгсөн байна. 

Э.Бат-Үүл энэ тухай тодруулгадаа “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй, Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшинэ” гэв.