Богд ууланд дахин ойн түймэр гарч долоон га талбай шатав

Богд ууланд дахин ойн түймэр гарч долоон га талбай шатав

 Богд ууланд дахин ойн түймэр гарч долоон га талбай шатжээ.

“Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна”  гэсэн дуудлага өнөөдөр /2020.04.26/ 11 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/  ирсэн байна.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах ангийн 14 ангийнхан ажилласан ч хүн хүч дутагдсанаас нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж цурманд оруулсан байна. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд Иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг НОБГ-аас анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

22 цагийн өмнө