ҮАГ: 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн

ҮАГ: 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн

-АМЛАЛТЫГ АЛЬ Ч ХЭЛБЭРЭЭР ӨГЧ БОЛОХГҮЙ-

Үндэсний аудитын газраас бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлыг хийж байгаа гэж мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис "Бие даагчид нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаа өнгөрсөн баасан гаригт өгч дууссан. Энэхүү хөтөлбөрөө хуульд нийцэж байгаа эсэхийг Үндэсний аудитын газраар шалгуулна. Нийт 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан байна. Коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан орон нутгийн замыг хаасан. Тиймээс орон нутгийн бие даагчид мөрийн хөтөлбөрөө цахимаар явуулсан.  Хөл хорио цуцлагдсаны дараа цаасаар их хувиар ч нь авчирч өгнө" гэсэн юм.

Тэд бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хянахдаа Монгол улсын хөгжлийн үзэл, баримтлалд нийцсэн эсэх, сонгуулийн тухай хуульд заасны дагуу амлалт өгөхийг хориглосон заалт байгаа эсэхийг хянасан байна. Амлалтыг аль ч хэлбэрээр өгч болохгүй гэдгийг Үндэсний аудитын газраас санууллаа.