Улсын онцгой комисс хуралдана

2020-04-28 11:56

Ө.Энхтүвшин: Гадаадаас ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо 9890 болж нэмэгдсэн

Өнөөдөр Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа.

Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгаа юм. 

Долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад вирус тарах "маш өндөр" эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс гашмгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал болгож сунгалаа. Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна. Энэ хугацаанд гадаад улсаас иргэдээ татахыг шат дараатайгаар зохион байгуулна. Монгол Улсын 9,890 иргэн эх орондоо гадаадаас ирэх хүсэлтэй байгаа.

Олон улсын нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж байна. Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдээ авна гэсэн шийдвэрийн хугацаа мөн сунгагдаж байна. 

Мэргэжлийн болон танхимын сургалтууд нээх тухай хүсэлтийг хэлэлцээд УОК-ын хуралдаанаар дахин хэлэлцэх, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. 

ОХУ-д байгаа оюутнуудаа шат дараатай эх оронд нь авчрах арга хэмжээг зохион байгуулна. Иргэдийг тусгай нислэгээс гадна ОХУ, БНХАУ-аас авто замаар татан авчрах талаар судалж байна. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. БНСУ руу хоёр нислэг хийх бөгөөд нэг нислэг нь зөвхөн бусад улсаар дамжин ирэх иргэдийг татах юм. Хэдийгээр тусгай үүргийн нислэгт суух иргэдийг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа ч бусад орноос дамжин ирж байгаа иргэд шинжилгээ хийлгэж чадаагүй" гэлээ.

 

2020-04-28 09:55

Улсын онцгой комисс хуралдана

Улсын онцгой комиссын 20 дахь хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж буй. Өнөөдрийн хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ