2016 оны сонгуулиар АН-аас УИХ-д 9 гишүүн сонгогдож УИХ дахь АН-ын бүлгийн ажил хэвийн үргэлжилж байсан бол. 2019 онд тус намын бүлгээс Л.Болд, Ж.Батзандан нар гарч, АН зөвлөлийн статустай үйл ажиллагаа үргэлжилж байсан юм.
Харин өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элссэн тул, УИХ дахь АН-ын зөвлөлөөс бүлэг байгуулах тухай хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлсэн байна.
УИХ дахь АН бүлгийн дарга Д.Эрдэнэнбат:
— Батука (@Batuka_UB) April 29, 2020
УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан ёсоор АН бүлэгт элсэх, орох саналаа өгсөнөөр УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн тоо 8 болж бүлгээ сэргээн байгуулах шийдвэрийг гаргалаа.
Ингээд УИХ албан ёсны намын 2 бүлэгтэй боллоо.
@anbuleg pic.twitter.com/bpEKISmQ1h