Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шинээр Элчин сайдууд томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Ингээд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд ОБЕГ-ын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.
Мөн Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулсныг дэмжжээ. Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.