Коронавирусийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс онцгой байдал зарлаж, хилээ хааж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ тусгай үүргийн нислэгээр цөөн тоогоор нь авч ирж байгаа юм.
Харин эх орондоо ирэх 10 мянга орчим иргэн ЭСЯ-нд хүсэлтээ гаргаад байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд Дэлхийн бүх улс орон хилээ хаагаагүй.
-О.СОДБИЛЭГ ОРХОН АЙМАГТ, Ц.ЦЭРЭНПУНЦАГ ЗАВХАН АЙМАГТ
НЭР ДЭВШИХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЖЭЭ-
Тухайлбал, манай улсын иргэдийн хамгийн их зорчдог БНСУ, БНХАУ, АНУ зэрэг орнууд хилээ хаагаагүй иргэд чөлөөтэй зорчиж байгаа юм. Иймд манай зарим иргэд одоо байгаа гаднын орондоо зорчих визийн хугацаа нь дуусаж, тухайн орныхоо холбогдох хуулийг зөрчиж эхэлсэн талаар мэдээлж байгаа.
Мөн энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх УИХ-ын гишүүн О.Содбилэг, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар өнөөдөр гаднын улсаас эх орондоо ирж чадахгүй гацаад байгаа ажээ Мөн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр Дөрөвдүгээр сарын 30, Тавдугаар сарын 1-нд БНСУ-ын Сөүл, Тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авахаар болсон.
Гэтэл эдгээр улсаас ирэх иргэдийн нэрсийн дунд дээрх гурван хүний нэр багтаагүй гэх албан бус мэдээлэл байна. Ямартай ч тэд эх орондоо ирж чадахгүй бол УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжоо алдах бололтой.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ жилийн УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж өрсөлдөх бол, Монгол улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм. Учир нь нэр дэвшигчид ирэх тавдугаар сарын 15 нд тодорч дуусна. Харин МАН-ын бага хурлын гишүүн асан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тойрог одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр өмнө нь Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байжээ.
-УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮЕЭР ТУСГААРЛАХ БАЙРНУУДЫГ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ-
УИХ-ын сонгуулийг санал хураах өдрийн ирэх зургадугаар сарын 24 ны өдөр гэж тогтоод байгаа юм. Сонирхуулахад, УИХ-ын сонгуулийн үеэр тусгаарлах байранд байгаа иргэдийн саналыг хэрхэн авах асуудлыг УОК судалж эхэлсэн байдаг.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 28-ны өдөр /2020.04.28/ мэдээлэл хийхдээ, “Бид УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байгаа. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий.
Өөрөөр хэлбэл, санал өгөх тойрог, нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй. Авлаа гэхэд ямар хүн оруулж санал авахуулах вэ гэдэг мөн л асуудалтай. Энэ асуудлыг нарийн судалж, шийдвэрээ гаргана” гэж мэдэгдсэн.
Гэтэл нэг сарын хугацаанд нийт гурван удаагийн тусгай үүргийг нислэг /Азийн орнууд руу хоёр, Европын орнууд руу нэг/ үйлдэж байгаа бөгөөд энэ хугацаанд өнөөдөр эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа 10 мянга орчим иргэдийг авч ирэх боломжгүй юм.