Д.Эрдэнэбат: Засгийн газар Үндсэн хуульд нийцүүлж бүрэлдэхүүнээ өөрчлөх шаардлагатай

Д.Эрдэнэбат: Засгийн газар Үндсэн хуульд нийцүүлж бүрэлдэхүүнээ өөрчлөх шаардлагатай

Өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын 26 ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийг соёрхон, басамжилснаар ҮНХӨ-т батлагдсан. Харин тус хуулийн дагаж мөрдөх хугацааг тавдугаар сарын 25 ны өдөр гэж тогтсон. 

Тус өөрчлөлтөд нэг заалт орсон нь Засгийн газрын гишүүдийн дөрөв буюу түүнээс доошгүй гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно гэж заасан. Товчхондоо, одоогийн засгийн газрын гишүүд давхар албан тушаал хашихгүй, давхар дээлээ тайлах юм. 

Иймд У.Хүрэлсүхийн удирдаж байгаа Засгийн газар ҮХНӨ-д тохируулж,  УИХ-ын гишүүний давхар албан тушаалтай танхимын сайд нараа өөрчлөх шаардлага тулгарч байгаа юм. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлжээ.