Хүүхдийн баяраар таван байршилд авто зам хаана

Хүүхдийн баяраар таван байршилд авто зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаахаар болжээ.

06:00 - 22:00 цагийн хооронд 

  • Жуулчны гудамж — Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл
  • Ерөнхий сайд Амарын гудамж - Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл
  • Д.Сүхбаатарын гудамж - Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл
  • Их сургуулийн гудамж - Гадаад харилцааны яам-ны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл

08:00- 22:00 цагийн хооронд 

  • П.Гэндэнгийн гудамж - Монголын хүүхдийн ордон-ы хойд уулзвараас ШангриЛа худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэл

Жолооч нар тухайн өдөр төвийн бүсээр зорчихдоо замын ачаалал ихсэхийг тооцоолж, өөр чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.




Таанагүй говь

10 цагийн өмнө