Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд зургаадугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл авто замын зүүн хэсэгт явган хүний замын хашлага хийж гүйцэтгэхээр замыг хэсэгчлэн хаасан.
Энэ ажил өнөөдрийн /2026.06.06/ 08:00-23:00 цаг хүртэл үргэлжлэх тул тус замын зүүн урсгалыг энэ хугацаанд хаана. Тиймээс түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.
