Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гараг буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 15-28-ны хооронд дараах байршилд халуун ус хязгаарлана.
- Жаргалан хотхон
- Солонгос улсын ЭСЯам
- Нархан хотхон
- Оддын хотхон орчмын хэрэглэгчид
- Олимп хотхон
- Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
- Нарантуул зах
- Дүнжингарав хороолол
- Маршал таун хороолол
- Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
- Их тэнгэр цогцолбор
- Сонжин гранд зочид буудал
- Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
- АШУИС-н шинэ байр
- Амгалан орчмын хэрэглэгчид
- 15-р хорооллын ЦТП-15 салаа
- Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид багтжээ.